Монгол улсын Засгийн газар( Боловсрол Шинжлэх ухааны яам, 1000 -н инженер төслийн санхүүжилтээр хэрэгжиж буй ), ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж эхэлж буй “Монгол дахь Технологийн коллеж/Коосэн/-ийн инженерийн боловсролыг дэмжих” томоохон төсөл маань Шинжлэх ухаан технологийн их сургуульд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд дараагийн менежментийн баг Шинэчлэгдсэн загвар цөм хөтөлбөр /МСС-2023/, Коосэн олон улсын стандартыг /KIS/ орчуулах бэлтгэл ажлыг хангах, агуулгын түвшинд судлах, нутагшуулж, хэрэгжүүлэх санал боловсруулах зорилгоор 3 коосэн болон хөдөө орон нутгийн коосэнгийн удирдлагийн багууд нэгдэн Япон улсын Томакомай Коосэн сургуульд очиж ажиллахаар явлаа. Та бүхэндээ амжилт хүсье.