“International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF 2024) олон улсын 3 дах хурал ШУТИС-ийн 8-р байранд 2024 оны 8 дугаар сарын 20-ноос 23-ний өдрүүдэд БНСУ-ын Цахилгааны Инженерийн Институт (KIEE), KOICA болон Сангмён Их Сургуулиудтай хамтран зохион байгуулагдсан билээ.
Энэхүү арга хэмжээнд БНСУ, Япон, ОХУ, Вьетнам, Турк, Энэтхэг, Пакистан, Казахстан, Австрали зэрэг орноос оюутнууд оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний хурлаас гадна эрчим хүч, тээвэр логистикийн чиглэлээр Монгол-Солонгос улсуудын хамтарсан форум, семинар, 23 баг оролцсоноос манай сургуулийн цахилгаан электроник болон механик инженерийн II-IV ангийн М.Төрмөнх, Б.Цагаанцоож, М.Анударь, М.Улсболд нар амжилттай оролцож 3-р байранд орсон бөгөөд мөн KOICA байгууллагын нэрэмжит “мөнгөн шагнал” хүртлээ.
Эрдэм шинжилгээний хуралд оюутнуудаа бэлдэж, амжилтад хөтөлсөн удирдагч багш Ж.Цанжидхүү болон эрдэм ухаан, авьяас чадвараа уралдуулсан оюутан залуусдаа халуун баяр хүргэе.
Коосэн сургуулийн оюутан хэмээх нэр төрөө өндөрт өргөж, улам ихийг бүтээн туурвиж, Монгол төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулсан чадварлаг ИНЖЕНЕРҮҮД болно гэдэгт найдаж байна.