International Space Balloon Summit 2025

Агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээ 2025 оны 3-р сарын 21-ний өдрийн 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 360 байт харвааны талбайд боллоо. Манай баг агаарын бөмбөлөг хөөргөх туршилтаа амжилттай дуусгаж, бүх мэдрэгч зөв ажиллаж, хэмжилтийн өгөгдөл амжилттай хадгалагдаж, дамжуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны яам, ШУТИС-ийн харьяа Коосэн Технологийн Коллеж, Шинэ Монгол Технологийн коллеж, Монгол Коосэн, зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Мөн биднийг дэмжиж, энэ аяллыг хамтдаа бүтээлцсэн та бүхэнд талархал илэрхийлье.