Үйлдвэрийн дадлагын хөтөлбөр

Оюутнуудад зориулан Японы үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниудын танилцуулгыг онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулж, дадлагын хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгч ажилладаг. Одоогийн байдлаар 25 гаруй үйлдвэр, компани онлайн болон танхимаар танилцуулга хийсэн байна.

Хөтөлбөрийн онцлог

  • Мэргэжлийн чиглэлийн үйлдвэр, компанид дадлага хийх
  • Япон инженерүүд болон мэргэжилтнүүдээс туршлага судлах
  • Ажлын байрны соёл, ёс зүйтэй танилцах
  • Япон хэл болон мэргэжлийн харилцааны чадвараа хөгжүүлэх
  • Олон улсын орчинд ажиллах туршлага хуримтлуулах 

Хугацаа

  • Богино хугацааны дадлага
    (1–2 долоо хоног)
  • Урт хугацааны дадлага
    (1–3 сар) 

Дадлагын хугацаа нь тухайн байгууллагын хөтөлбөрөөс хамааран өөр байна.

Хамрагдах боломжтой оюутнууд

  • 4-р курсийн оюутнууд
  • 5-р курсийн оюутнууд  

Ерөнхий шаардлага

  • Сурлагын зохих үзүүлэлттэй байх
  • Мэргэжлийн суурь мэдлэгтэй байх
  • Хариуцлагатай, зөв хандлагатай байх
  • Япон хэл болон англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх 

Сонгон шалгаруулалт онлайн болон танхимаар зохион байгуулагдана

  • Бичиг баримтын шалгаруулалт
  • Ярилцлага
  • Гадаад хэлний чадварын үнэлгээ
  • Сурлагын дүнгийн шалгуур 

Дадлагын чиглэлүүд

  • Цахилгааны инженерчлэл
  • Механик инженерчлэл
  • Барилгын инженерчлэл  
  • Мэдээллийн технологи  болон бусад инженерийн чиглэлүүд 

Дадлагын ач холбогдол

  • Ирээдүйн ажлын байрны боломж нэмэгдэнэ
  • Олон улсын ажлын туршлага хуримтлуулна
  • Японы технологи, үйлдвэрлэлийн орчинтой танилцана
  • Цаашид Япон Улсад суралцах, ажиллах боломжийг өргөжүүлнэ

ШУТИС-ийн харьяа Технологийн коллеж нь  хамтын ажиллагаатай Япон  үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үйлдвэрийн дадлагын хөтөлбөрийг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2020 оноос хойш нийт 80 гаруй оюутан хамрагдаад байна.