ШУТИС-ийн харьяа Технологийн коллежийн 2026 оны онол, практикийн бага хурал 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр багш, ажилтнуудын дунд нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд багш, ажилтнууд судалгаа, шинжилгээний ажлынхаа үр дүнг танилцуулж, нийт 15 аман илтгэл, 11 постер илтгэлээр идэвхтэй оролцсон нь хамт олны эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааны идэвх, оролцоог илтгэсэн онцлох үзүүлэлт байлаа. Хурлын зочин илтгэгчээр Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Функциональ материалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) Н.Жаргалан оролцож, “Соронзон материалын судалгааны зарим үр дүн” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, судалгааны ажлын үр дүн, шинжлэх ухааны шинэ мэдлэг, мэдээллээс хуваалцсан нь хурлын онцлох хэсгүүдийн нэг байлаа. Тус хурал нь багш, ажилтнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны үр дүнг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагаа, судалгааны шинэ санаачилгыг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа идэвх санаачилгатай оролцсон нийт багш, ажилтнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!











ШУТИС-ИЙН ХАРЬЯА ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Мэргэжлийн хөтөлбөр танилцуулах өдөрлөг
МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ, ПРОГРАММЧЛАЛЫН ОЛИМПИАДЫН I ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"Шинэ оюутны тангараг өргөх ёслол" - 2026
КООСЭН CAD 2026 тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.