“Коосэн загварын инженерийн боловсролыг нутагшуулах, дэлгэрүүлэх” дэд төслийн хүрээнд ШУТИС-ийн харьяа Технологийн Коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимийн Химийн багш А.Их-Амгалан Япон улсын Хоккайдо мужийн Томакомай Коосэн Технологийн коллежид химийн хичээлийн хөтөлбөрөөр, Математикийн багш Ш.Энхсайхан Хачинохэ Коосэн Технологийн коллежид математикийн хичээлийн хөтөлбөрөөр зэргийн бус сургалтад, Япон хэлний багш Г.Оюунбилэг Фүкүока мужийн Сасэбо Коосэн технологийн коллежид Мэдээллийн технологийн хөтөлбөрийн орчуулагчаар 2025 оны 01 сарын 19-ны өдрөөс 01 сарын 25-ны өдрүүдэд тус тус ажиллалаа.
Тус хөтөлбөрөөр Шинэчлэгдсэн MCC-2023 загвар хөтөлбөрийг судлах, нутагшуулах, арга аргачлалыг суралцах, нэвтрүүлэх боломжийг судаллаа.
Зүүн гар талаас: Математикийн багш Ш.Энхсайхан
Химийн багш А.Их-Амгалан (Томакомай Коосэн технологийн коллежийн Химийн инженерчлэл мэргэжлийн 4-р курсын оюутан Бадралын хамт)
Япон хэлний багш Г.Оюунбилэг (ШУТИС-ийн харьяа ТК-ийн мэдээллийн технологийн багш Ц.Бямбажаргал, Сасэбо Коосэн технологийн коллежийн захиралын хамт)