Коосэн CAD 2025 олимпиад амжилттай болж өнгөрлөө

 

Монголын Технологийн коллежийн оюутны дунд жил болгон зохион байгуулдаг “Коосэн CAD 2025” олимпиад 2025 оны 3-р сарын 22-ны өдөр Монгол Коосэн Технологийн коллеж дээр амжилттай болж өндөрлөлөө.
Олимпиадад манай сургууль болон Шинэ Монгол Технологийн коллеж, Монгол Коосэн Технологийн коллежийн оюутнууд ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдлөө.
Ганцаарчилсан төрөлд Механик инженерчлэлийн 4-р курсийн оюутан Ч.Билгүүн III байр эзэлж хүрэл медаль, Багийн төрөлд амжилттай оролцож II байр эзэллээ.

Оюутнууддаа амжилт хүсье.