Барилгын инженерийн сурагч А.Ариунбат 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан "Уулын цанын аварга шалгаруулах SLALOM" тэмцээнд ажилттай оролцож тэргүүн байр, гуравдугаар байр эзэллээ.

Тус коллежийн Барилгын инженерийн 2 дугаар курсийн суралцагч А.Ариунбат нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Монголын цанын холбооны нэрэмжит "Уулын цанын аварга шалгаруулах SLALOM" тэмцээний 16-18 насны ангилалд тэргүүн байр, "GAINT SLALOM" тэмцээний 16-18 насны ангилалд гуравдугаар байр эзэллээ. Өвлийн спортын нэг төрөл болох цанын спортоор чөлөөт цагаараа хичээллэж, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, ур чадвараа хөгжүүлж амжилт гаргаж буй өсвөр насны цанын тамирчин А.Ариунбатдаа амжилт хүсэж дараа дараагийн улсын болон олон улсын уралдаан тэмцээнд амжилт хүсье.

 

.