"Сурагчийн нэг өдөр" арга хэмжээ зохион байгууллаа.

Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн өдрийн тохиолдуулан ШУТИС-Коосэн Технологийн коллежийн “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулж, 5 дугаар курсийн оюутнууд захиргааны ажилтан болон багшийн үүрэг гүйцэтгэж коллежийн нэг өдрийн сургалтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо.