ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2019 оны 07 сарын 25-нд Монгол Коосэн, ШУТИС-Коосэн болон Шинэ Монгол Коосэн Япон Улсын Чибагийн Технологийн  Дээд сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулснаар Монголын Коосэн төгсөгчид Чибагийн Технологийн Дээд сургуульд дэвшин суралцах, мөн монгол, япон багш нар харилцан туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд ШУТИC - ийн ректор Б.Очирбат, Япон улсаар Монгол улсад суух элчин сайд асан Шимуцү, болон бусад коосэн коллежийн удирдлагууд оролцлоо.