ШУТИС-ИЙН КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛССЭН СУРАЛЦАГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

    ШУТИС-ийн КООСЭН технологийн коллежийн анх 2013 оны 12 сард байгууллагдсанаасаа хойш 5 дах жилдээ сургалт явуулж байна. Өнөөдөр манай КООСЕН технологийн коллеж нь 12 үндсэн багштай  3-н мэргэжлээр 5 курсын 150 орчим сурагчидтай үйл ажиллагаа явуулж байна.  
2018-2019 оны хичээлийн жилийн  хаврын улиралд ШУТИС-ийн КООСЭН технологийн коллежийн анхны 25 төгсөгч төгсөнө. Энэ хичээлийн жилийн намрын улиралд нийт 30 гаруй сурагч шинээр элсэн орж тангараг өргөлөө. 

      

 

      

    Мөн ШУТИС-ийн КООСЭН технологийн коллеж нь  ирэх долоо хоногт Япон улсын ЗГ-ын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгосон сургалтын хэрэгсэл тоног төхөөрөмжд суурилсан Механикын мэргэжлийн 2 лабораторийг нээж хичээл сургалтандаа хэрэглэх бэлтгэл ажлаа бүрэн хийж дуусгалаа.   
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Япон улсын элчин сайдын яам, JICA олон улсын байгууллагын ажилтанууд, ШУТИС-ийн удирдлагууд, Mонгол-КООСЕН сургуулийн захирал н.Сэргэлэн нар оролцлоо. 
 


Тангараг өргөх ёслолын дараа тус КООСЕН технологийн коллежийн оюутнууд Япон улсад хийсэн дадлагын тайлан, ABU-ROBOCOM тэмцээнд оролцсон  тухай мэдээллийг танилцуулав.