САЛХИН СТАНЦТАЙ ТАНИЛЦЛАА

Өнгөрсөн амралтын өдөр КООСЭН ТК-ийн 2, 3-р ангийн оюутнууд Монголын анхны салхин парк “Салхит”  станцтай танилцлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Салхит уул, Шар хөвийн нуруу нь Улаанбаатар хоттой хамгийн ойр, салхины нөөцтэй газар болохыг олон жилийн судалгаагаар тогтоож, 1.6 МВт чадалтай 31 салхин турбин бүхий цахилгаан станц нь 50 мВт-ын чадалтай, 80 метрийн өндөрт байрласан 40 метрийн урт бүхий гурван далбаатай. Нэг турбины жин нь 57 тонн бөгөөд бүрэн автомат тохируулгатай Монголын нөхцөлд тохирсон экологийн цэвэр үйлдвэрлэл явуулдаг юм байна. МУ-ын эрчим хүчний системтэй 27 км 110 кВ-ын цахилгаан дамжу

 

улах агаарын шугамаар “Налайх” дэд станцтай, цаашлаад “Улаанбаатар” дэд станцтай холбогддог юм байна.

                                                                                   

Салхин цахилгаан станцын ерөнхий инженер П.Жамьяндорж (Ph.D) станцын хүчин чадал, ажиллах горим, эрчим хүчний менежмент, боловсон хүчний талаар “ШУТИС-Коосэн” ТК-ийн оюутнуудад тайлбарлалаа. Станцын эд ангийг зөөх төмөр зам, станцаас хурдны замтай холбогдох сайжруулсан зам болоод салхин станцын суурийг цутгах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд Зам, барилгын инженерийн ангийн оюутнуудын анхаарлыг эрхгүй татав.
                  

Тус салхин станцтай танилцаж байхад “ШУТИС-Коосэн” ТК-ийг төссөн оюутнууд сургуулиа төгсөөд энд ажиллах боломжтой болохыг онцолж байлаа.