КООСЭН ТК-ийн ОЮУТНЫ ЭШБХ 2019 оны 03 сарын 30-нд боллоо.

Манай сургууль ОЮУТНЫ ЭШБХ-ыг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна.

Энэ жилийн “ОЮУТНЫ ЭШБХ-2019”-д 33 оюутан илтгэл бэлдэж оролцсоноос ЗБИ-V ангийн оюутан Д.Халка “Шилэн арматур” (удирдсан Барилгын мэргэжлийн багш С.Лхагвабаатар) сэдэвд илтгэл нэгдүгээр байр эзэлж, 120000 төгрөг, МИ-III ангийн оюутан Б.Ууганбаяр “Хуванцар цувих төхөөрөмж” (удирдсан Механикийн мэргэжлийн багш Д.Дөлгөөн) сэдвээр удаалж, 90000 төгрөг, ЗБИ-II ангийн оюутан Г.Ану “Бидний улс орон” (удирдсан япон хэлний багш Б.Энхчимэг) сэдвээр гуравдугаар байрт шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.