2024.06.12-ны Монголын 3 Коосэн технологийн коллеж болох “ШУТИС-Коосэн”, “Шинэ Монгол Коосэн”, “Монгол Коосэн” технологийн коллежуудын нэгдсэн төгсөлт болж өндөрлөлөө.
Төгсөлтийн арга хэмжээнд Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайд Элчин сайд М.Игавахара, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака, болон бусад хүндэт зочид, ШУТИС-ийн удирдлага, эрдэмтэн багш, оюутнууд, эцэг эх асран хамгаалагчид оролцлоо.
2014 онд Монгол улсад дээрх 3 Коосэн сургууль нээгдэж, олон олон чадварлаг инженерүүдийг бэлтгэн гаргасан. Тус сургууль нь 15 настай суралцагчийг элсүүлэн 5 жилийн инженерийн боловсрол олгож, дээд түвшний дадлагажсан бүтээлч инженерүүд бэлтгэдэг Японы Коосэн загварын сургууль юм.
Коосэн сургуулийг төгсөгчид нь 100% ажлын байраар хангагддаг нь бусад сургалтын байгууллагуудаас давуу талтай юм. Жил ирэх тусам инженерийн боловсролын үнэ цэнэ нэмэгдэж, тэр хирээр Коосэн сургуульд элсэгчдийн тоо эрс өсч байгаа нь сайшаалтай.
Нийт төгсөгчдөдөө аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Коосэн сургуулийн төгсөгч хэмээх нэр төрөө өндөрт өргөж, улам ихийг бүтээн туурвиж, Монгол төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулсан чадварлаг ИНЖЕНЕРҮҮД болно гэдэгт найдаж байна.