ШУТИС-КООСЕН ТК-ийн эцэг эх, оюутнуудын хамтарсан уулзалт амжилттай байгуулагдаж өндөрлөлөө

2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр  ШУТИС-Коосэн ТК-ийн нийт эцэг эх, оюутнууд, сургуулийн хамтарсан 2 дахь удаагийн уулзалт зохион байгуулагдлаа.

Зорилго: ШУТИС-Коосен ТК-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан, явц, оюутнуудын японд суралцах, дадлага хийх, тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар эцэг эх, оюутнуудад танилцуулах

ШУТИС-Коосэн ТК-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн үндсэн үйл ажиллагааны чиглэл болон чанартай инженерийн боловсролыг олгох, гадаад дотоод харилцааг эрчимжүүлэх, хүмүүнлэг инженер иргэнийг төлөвшүүлэх зорилтуудын хүрээнд захирал Д. Дулмаа нь сургуулийн хийгдэж байгаа ажлуудын тайлан, ирэх хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар нийт эцэг эхчүүдэд, оюутнууд, багш, ажилчдад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

ШУТИС-Коосэн Технологийн коллежийн сургалтын үйл ажиллагааны онцлог нь 15 настайгаас түргэвчилсэн инженерийн дээд боловсрол олгохоос гадна хичээлээс гадуурх клубийн үйл ажиллагаа оюутнуудад олон улсын уралдаан тэмцээнд оролцох, суурь ур чадварыг хөгжүүлэх, инженерийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал үр нөлөөтэй ажил болдог талаар дурдлаа.

Мөн Японы менежменттэй сургалтын байгууллагын хувьд Япон улсын технологийн коллежууд, компаниудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж оюутнууд дадлага хийх, оюутан солилцоогоор явах, тэтгэлэгт хамтрагдах зэрэг боломжуудын талаар гадаад харилцааны мэргэжилтэн Тунгалаг мэдээлэл хүргэлээ.

 

Энэ уулзалтын үеэр Япон улсын Нийгата мужийн Нагаока хотод 14 хоногийн хугацаанд үйлдвэрлэлийн дадлага хийсэн Цахилгааны инженерийн 4-р ангийн оюутан Б. Баттулга, М. Дэлгэржаргал нар тайлангаа танилцуулав. Оюутан Б.Баттулга Macoho үйлдвэрт ажиллах хугацаандаа  үйлдвэрлэлийн шат дамжлага, тоног төхөөрөмж ажиллагаа болон японы соёл, уламжлалтай танилцсан тухайгаа,  оюутан М. Дэлгэржаргал  Sprix IT компанид дадлага амжилттай хийсэн талаар болон компанийн соёл, харилцаа, ажилтнуудын ажлын хандлага, веб хийхэд ашиглагдах технологийг сурсан талаараа сонирхолтой мэдээлэл хүргэлээ.

Эцэг эхийн зөвлөлийн дарга Д.Батжаргал болон бусад эцэг эхчүүд, асран хамгаалагчид оюутнуудын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, сургуулийн зорилго, хийгдэж байгаа ажилд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид сургууль, оюутнуудаа бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэв. Хамтын ажиллагааны хүрээнд хаврын баяр, монгол дахь үйлдвэрийн газартай танилцах аяллыг зохион байгуулах талаар санал, санаачилга гаргаж ажиллахаа илэрхийлэв.