ШУТИС-Коосэн Технологийн коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 11 багийн 72 оюутан оролцож 4-р курсийн оюутнууд “Тэргүүн байр”, “Шилжин явах цом”-н эзэн боллоо. Дэд байранд Цахилгаан-2, гутгаар байранд Барилга-2 анги тус тус шалгарав. Охидын төрөлд 1, 2 дугаар курсийн охидууд тэргүүн байр эзэллээ. Шилдэг тоглогчоор Механик инженерийн ангийн оюутан М. Ариунбаяр тодорлоо.