ШУТИС-Коосэн Технологийн коллежийн Эрүүл мэнд, спортын төвтэй хамтран 2022 оны 10 сарын 11-ний өдөр сурагчдын дунд эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх, дадал суулгах зорилгоор "Эрүүл мэндийн өдөрлөг" зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн хүрээнд их эмч Б.Энхтуяа, Ц.Ононтуул нар “Архи, тамхи, мансууруулах бодисын нөлөө, хор хөнөөл ” сэдэвт сургалт явуулж, их эмч Түмэннаст , сувилагч Р.Цэрэндаш нар шүд эрүү нүүр болон бусад үзлэг хийж зөвлөгөө өглөө.
Мөн өсвөр үеийнхний тулгалдсан асуудал, сэдвүүдээр зөвлөгөө өгч тараах материал тараалаа. Өдөрлөгт нийт 1,2,3-р ангийн сурагчид хамрагдлаа.