“Сурагчийн нэг өдөр” өдөрлөг зохион байгууллаа.

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 жилийн ойн өдрийг тохиолдуулан ШУТИС-Коосэн Технологийн коллежийн “Сурагчийн нэг өдөр” өдөрлөг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгөөр ахмад багш Д.Долгорсүрэн үр дүнд суурилсан сургалт, туршилтын хичээл Т.Дүгэрсүрэн багш багшийн сурган заах арга зүйн талаар нээлттэй хичээл орлоо. Сурагч-захирал Б.Дөлгөөн 2022-2023 оны хичээлийн жилийн А улиралд хийх ажлын хүрээнд "Аха тэмцээн", "Хөөсний баяр", "Захиа өдөрлөг", "Бэнто" өдөрлөг, "Урлагийн үзлэг" зэрэг арга хэмжээг оюутны зөвлөлд зохион байгуулах үүрэг өгч сурагч-захирлын тушаал гаргалаа. Тус өдөрлөгт багш нарыгаа баярлуулж, идэвхтэй оролцсон нийт сурагч-багш, сурагч-албан хаагчид, сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.