2022 оны 9 сарын 13 өдөр Шинагава дүүргийн ээлжит семинар Техник Технологийн дээд сургууль дээр 08.30 цагт зохион байгуулахаар боллоо. Тус семинарт Токио хотын Шинагава дүүргийн 2 компаний нийт 14 хүн оролцоно.
Семинарт 2022-2023 оны хичээлийн жилд цахилгаан болон механик инженерийн 5 дугаар курсэд суралцаж буй оюутнууд оролцох бөгөөд Японы ААН-д ажилд орох чин хүсэлтэй, япон хэлний мэдлэгийн түвшин N4 байх гэсэн шаардлага тавигдаж байна.