"ХИМИЙН ЦАГААН ТОЛГОЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
surgalt

ШУТИС-ийн харьяа ТК-ийн 2024-2025 оны хичээлийн хаврын улирлын сургалтын хөтөлбөрийн хүрээнд, Химийн шинжлэх ухааны үндэс суурийг ойлгон танин мэдэх, суралцагчдын сонирхлыг нэмэгдүүлэх, химийн хэл, хэрэглээний мэдлэгээ нэмэгдүүлэх зорилгоор 2025.02.13-ны өдөр ”ХИМИЙН ЦАГААН ТОЛГОЙ” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт давхардсан тоогоор 200 гаруй оюутнууд оролцлоо.

Арга хэмжээний үндсэн үйл ажиллагааг 2 бүлэгт хуваан оюутнуудыг хамрууллаа.

  1. Химийн элементийн танилцуулга:
    1. Химийн цагаан толгойн дагуу элементүүдийг судалж, тэдгээрийн хими, физик шинж чанар, хэрэглээний талаар нууцыг тайллаа.
    2. Үсэг холбож үг бүтээх сонирхолтой, хөгжөөнт тоглоом
    3. Хэн хамгийн олон химийн элементийн нэр мэдэх вэ? мэдлэг сорьсон асуулт хариултын тэмцээнүүдээр мэдлэгээ бататгалаа.
  2. Туршилтууд:
    1. Өнгө солигддог сүү  (Гадаргуугийн хүчлийн шилжилтийн туршилт буюу Брауны хөдөлгөөн)
    2. Өнгөө өөрчилдөг шингэн (Хүчил-суурийг ягаан байцайны шүүсээр индикатор үүсгэн ялгах)
    3. Хөөсний баяр (Хүчил-суурийн урвал процесс) зэрэг энгийн, аюулгүй химийн туршилтуудыг хийж, бодисын хувирал, хувилахуйн ухаан, урвалын шилжилтийн талаарх ойлголтоо гүнзгийрүүллээ.
  3. Шагнал, урамшуулал

”ХИМИЙН ЦАГААН ТОЛГОЙ” өдөрлөгийн тэргүүн байранд Мэдээллийн технологи-2 анги, дэд байранд Барилгын инженерчлэл-2, гутгаар байранд Механик инженерчлэл-2 ангиуд мэдлэгээрээ тэргүүлсэн бол туршилтын хэсэгт Барилгын инженерчлэл-2 ангийн оюутан Э.Гэгээрэл “Химийн мастер”-аар тодорлоо.

  1. Зохион байгуулагч:

ШУТИС-ийх харьяа ТК-ийн Химийн багш А.Их-Амгалан, “Химийн цагаан толгой” өдөрлөгийг зохион байгуулах комисс, 2025.02.13