2024-2025 хичээлийн жилийн "А" улиралд зохион байгуулагдсан "Урлагийн бага наадам" амжилттай явагдаж дууслаа. Тус сургуулийн 11 ангийн 120 гаруй оюутан авьяас билгээрээ өрсөлдлөө. Энэ удаагийн наадмын Үндэсний үзүүлбэрүүд түлхүү монгол уламжлалт сэдэвтэй байсан нь онцлог байв.
Тайзны соёл, дуулалт, жүжиглэлт, хөгжимдөх, нүд баясгам хөгжилтэй, үзүүштэй урлагийн номеруудтай тэмцээн болж өндөрлөлөө. Нийт шагналт байранд шалгарсан анги хамт олон, болон амжилттай оролцсон оюутан залуустаа баяр хүргэе! Арын албанд ажилласан эрхэм оюутан, эрдэмтэн багш нар, эрхэм шүүгч нартаа талархлаа илэрхийлье. Өндөр түвшинд зохион байгуулалттай тус тэмцээнийг зохион явуулсан сургуулийн оюутны зөвлөл болон нийгмийн ажилтан Д.Цогзолмаа багшид мөн баярласан талархсанаа илэрхийлье. Дараа дараагийн тэмцээн уралдаан улам өргөн, төгөлдөр болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд тэмцээний шилдгүүдээр:
Гоцлол дуу төрөлд:
III байр М.Төрмөнх /Цахилгаан электроник хөтөлбөр 3-2 анги/
II байр Ч.Мөнхзориг /Цахилгаан электроник хөтөлбөр 2-2 анги/
I байр Т.Энхжин /Барилга инженерчлэл хөтөлбөр 3-1 анги/
Гоцлол бүжиг төрөлд:
III байр Э.Гэгээрэл /Барилга инженерчлэл хөтөлбөр 2-1/
II байр Б.Мөнхчандмань /Цахилгаан электроник хөтөлбөр 1-2/
I байр Г.Эгшиглэн /Механик инженерчлэл хөтөлбөр 1-3/
Хамтлаг дуу төрөлд:
III байр Мэдээллийн технологи 1-4 анги
II байр Цахилгаан электроник 1-2 анги
I байр Механик инженерчлэл 2-3 анги
Хамтлаг бүжиг төрөлд:
III байр Барилга инженерчлэл 2-1 анги
II байр Цахилгаан электроник 3-2 анги
I байр Механик инженерчлэл 2-3 анги
Үндэсний үзүүлбэр төрөлд:
III байр Цахилгаан электроник 3-2 анги
II байр Мэдээллийн технологи 2-4 анги
I байр Механик инженерчлэл 2-3 анги
Жүжигчилсэн тоглолт төрөлд:
III байр Барилга инженерчлэл 1-1 анги
II байр Механик инженерчлэл 2-3 анги
I байр Мэдээллийн технологи 1-4 анги
Гоцлол хөгжим төрөлд:
III байр Б.Буянжаргал /Барилга инженерчлэл 2-1 анги/
II байр М.Батмөнх /Механик инженерчлэл 3-3 анги/
I байр Д.Зөн-Эрдэнэ /Цахилгаан электроник 1-2 анги/
Шилдэг анги төрөлд:
III байр Цахилгаан электроник 3-2 ангийн хамт олон
II байр Цахилгаан электроник 1-2 ангийн хамт олон
I байр Механик инженерчлэл 2-3 ангийн хамт олон тус тус байр эзэлсэн байна. Нийт шагналт байранд шалгарсан авьяаслаг оюутнууддаа дахин баяр хүргэе.
Та бүгдийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.