КООСЭН-ЦАХИЛГААН ЭЛЕКТРОНИК
  • Хөтөлбөрийн индекс – C071304
  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо: 2014
  • Дэд бакалавр
  • Цуглуулах кредит: 170
  • Суралцах хугацаа: 5 жил

Цахилгаан электроник хөтөлбөрөөр суралцсaнаар барилга байгууламжийн цахилгаан хангамжийн угсралт хийх, төлөвлөх, бүх төрлийн цахилгаан хөдөлгүүрийг удирдах, тооцоо хийх, тоноглол сонгох, хянах болон хэмжүүрийн тоног төхөөрөмжтэй ажиллах зэрэг орчин үеийн ажил олгогч байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадлыг эзэмшсэн чадварлаг ажиллах хүчин болно. 

Манай сургууль нь хамгийн сүүлийн үеийн японы цахилгаан электроник, үйлдвэрлэлийн автоматжуулалтын удирдлага, тогтмол гүйдлийн болон индукцийн хөдөлгүүрийн туршилтын, хэмжил хэмжүүрийн багаж төхөөрөмжүүдтэй.

 

 

 

“ABU Robocon 2018” тэмцээнд анх удаа оролцож, “Онцлох баг”-аар тодорч, мөнгөн шагнал хүртэв. “Ганробот” робот зохион бүтээх клубтэй. Уг клубын гишүүд дунд сургуулийн сурагчдад энгийн автомат робот угсрахыг зааж өгдөг.

Оюутнууд чөлөөт цагаараа роботын клубт хамрагдсанаар хичээлээр үзсэн онолын мэдлэгээ улам бататгаж, багаар ажиллах чадвар, асуудлыг олж, шийдлийг боловсруулах зэрэг чадварыг эзэмшдэг.