ШУТИС-КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН 4 СУРАГЧ БАГШИЙН ХАМТ САКУРА САЙНС ХӨТӨЛБӨРТ 7 ХОНОГ ХАМРАГДЛАА

 

Жил бүр уламжлал болгон зохиогддог Сакура сайнс хөтөлбөр нь монгол дах Коосэн сургуулийг сонгон суралцаж буй сурагчдын хамгийн хүсэн хүлээдэг хөтөлбөр болоод байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдхын тулд сурагчид ихэд хичээнгүйлэн суралцаж, сургуулиасаа шалгардаг билээ.

2018-2019 оны хичээлийн жилд манай сургуулийн 12 сурагч хамрагдснаас 08-р сарын 18-наас 24-ны өдөр Япон улсын Хоккайдо мужийн Томакомай коосэн сургуультай Цахилгаан электроникийн 2-р ангийн 2 сурагч, Цахилгаан электроникийн 3-р ангийн 1 сурагч, Механик инженерийн ангийн 1 сурагч, япон хэлний багш Б.Энхчимэг нар танилцах дадлага хийгээд ирлээ.

            Өөрсдийн сонгон суралцаж буй япон загварын коосэн сургууль нь эх нутагтаа хэрхэн хэрэгжин явагддаг, суралцагчид нь ямар орчинд суралцангаа амьдарч байгааг үзэж танилцсан юм. Мөн зарим нэг хичээлийн туршилт хийж, цаасыг энгийн аргаар дахин боловсрууллаа.

            Сургалтын сүүлийн өдөр тайлангаа япон хэлээр амжилттай хамгаалж, Томакомай сургуулийн захирал багшаас сертифекат гардан авсан ба тайлангийн үеэр цаашид хичээнгүйлэн суралцаж ахисан түвшинд япон улсад суралцах хүсэлтэй буйгаа ч илэрхийлээд авсан юм.

          

      Энгийн аргаар цаас дахин боловсруулав                                              Сургуулийн танилцуулага

      

         Барилгын ангийн туршилт                                                   Механикийн ангийн туршилт

                                   Сургуулийн номын сан, судалгааны төв

            

               Япон улсын 57 коосэн сургуулиудаас Хоккейн талбайтай ганцхан сургууль

        

“Чингис хаан” нэртэй уламжлалт оройн зоог                             Тоёото авто машины үйлдвэртэй танилцав

      

Сүмтэй танилцан, зорилго хүслээ даатгаад ирсэн                          Саппоро хотын Марүяака амьтны хүрээлэн үзэв           

    

         Хоккейн өвлийн олимп болдог газар.                                      Саппоро хотыг бүхэлд нь харж болно.

 

 

Сурагчиддаа сурлагын амжилт хүсье.

ШУТИС-Косэн Технологийн Коллеж