Цахилгаан, электроникийн инженер

КООСЭН-ЦАХИЛГААН ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР

Манай сургууль нь хамгийн сүүлийн үеийн японы цахилгаан электроник, үйлдвэрлэлийн автоматжуулалтын удирдлага, тогтмол гүйдлийн болон индукцийн хөдөлгүүрийн туршилтын, хэмжил хэмжүүрийн багаж төхөөрөмжүүдтэй.

 

 

“ABU Robocon 2018” тэмцээнд анх удаа оролцож, “Онцлох баг”-аар тодорч, мөнгөн шагнал хүртэв. “Ганробот” робот зохион бүтээх клубтэй. Уг клубын гишүүд дунд сургуулийн сурагчдад энгийн автомат робот угсрахыг зааж өгдөг.

Оюутнууд чөлөөт цагаараа роботын клубт хамрагдсанаар хичээлээр үзсэн онолын мэдлэгээ улам бататгаж, багаар ажиллах чадвар, асуудлыг олж, шийдлийг боловсруулах зэрэг чадварыг эзэмшдэг.