Мэндчилгээ

ШУТИС-КООСЭН технологийн коллеж нь инженер, техник технологид сонирхолтой, техникийн авьяастай сурагчдыг 10 дугаар ангидаа элсүүлэн  цахилгаан, барилга, механик инженерийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцуулдаг.
Манай хамт олон суралцагчдад инженер, технологийн мэргэжлийг таниулж ШУТИС-ийн залгамж холбоог хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэгтэй инженер болоход нь туслан,   Олон улсын боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. 

ШУТИС-ын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, суралцагчдыг бие даан бүтээлчээр суралцахуйд сургах, тэдгээрийн инженер сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий эрдмийн суурь хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судалж кредит цаг тооцуулах боломж бүрдүүлэх, багшлах боловсон хүчнийхээ чадварыг дээшлүүлэх болон гадаадад тэднийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх гэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурдахад таатай байна.
Бидний үйл ажиллагааг дэмжиж, хэтийн зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг байгууллага, сургуулиуд, хамт олон, эцэг эх, суралцагч, элсэгчид та бүхэнд ШУТИС-КООСЭН Технологийн Коллежийн хаалга үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хүндэтгэсэн
ШУТИС-КООСЭН технологийн коллежийн 
захирал  Ж.Арслан (док. дэд проф)