
ЕБС-ийн 9 анги төгсөгчдийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд www.kosentc.edu.mn элсэлтийн бүртгэл бүртгэнэ.
Элсэн суралцах мэргэжлүүд:
Барилгын инженер
Цахилгааны инженер
Механикийн инженер
Элсэлтийн бүртгэл:
Хаврын улиралд ЕБС-ийн 9 анги төгсөгчид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ШУТИС-ийн 8 дугаар байрны 302 тоотод ажлын цагаар бүртгэнэ.
www.kosentc.edu.mn /элсэлтийн бүртгэл/ хаягаар бүртгүүлж болно.
Элсэлтийн бүртгэл 05 дугаар сарын 16-наас нээгдэнэ.
Элсэлтийн бүртгэлд бүрдүүлэх материал:
Сургуулийн тодорхойлолт, 2 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж 15000 төгрөг
Элсэлтийн шалгалт:
Элсэлтийн шалгалт 2 үе шаттай байна.
Эхний шат математик 70%, физик 30% нийт 100 онооны шалгалтыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны 10 цагт хичээлийн 8 дугаар байрны 301 тоот ангид авна. 70%-иас дээш оноо авсан тохиолдолд дараагийн шатны шалгаруулалтад оруулна.
Хоёрдугаар шатанд шалгарсан элсэгчдийг ярилцлагад цаг товлож оруулна. Ярилцлагад 70%-иас дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцож баталгаажуулна.
Элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалт:
Математик, физикийн хичээлийн 40 цагийн сургалт ШУТИС-ийн 8 дугаар байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 10 хүртэл явагдана. Сургалтын төлбөр 150000 төгрөг
Намрын давтан сургалт:
Математик, физикийн хичээлийн 40 цагийн сургалт ШУТИС-ийн 8 дугаар байранд 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 12 хүртэл явагдана. Сургалтын төлбөр 150000 төгрөг
Нэмэлт элсэлт:
Намрын улиралд ЕБС-ийн 9 анги төгсөгчид 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ШУТИС-ийн 8 дугаар байрны 302 тоотод ажлын цагаар бүртгэнэ.
www.kosentc.edu.mn /элсэлтийн бүртгэл/ хаягаар бүртгүүлж болно.
Нэмэлт элсэлтийн шалгалт:
Математик 70%, физик 30% нийт 100 онооны шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны 10 цагт ШУТИС-ийн 8 дугаар байр хичээлийн байранд шалгалтыг авна.
Тэнцсэн сурагчид ярилцлагад оролцож баталгаажна.
Элсэлтийн журам https://elselt.edu.mn/default/Juram
Утас: 77110096,77110097, 91118426, 94289088
Вэб сайт: http://kosentc.edu.mn/mn/
И-мэйл: must-kosen@must.edu.mn