ШУТИС-ийн Японы Коосэн загварын Технологийн Дээд Сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлт (намрын)

 

Тус сургууль нь зам барилга, цахилгаан электроник, механикийн инженерийн ангид 9 – р анги төгсөгчдийг элсүүлнэ.

 

Тавигдах шаардлага
1.   Дунд сургуулийн 9-р ангийг 80%-иас дээш оноотой төгссөн байх
2.   Инженер болох хүсэл сонирхолтой байх
3.   Ирээдүйд Монгол орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох чин хүсэл эрмэлзэлтэй байх

 

БҮРТГЭЛ:   2015 оны 8 сарын 26 хүртэл,  9:00 – 18:00

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:   4 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх), төрсний гэрчилгээ, эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамж 10.000₮. Шалгалтанд тэнцсэн тохиолдолд суурь боловсролын гэрчилгээ, шилжүүлэг хийлгэсэн хувийн хэргийг авч ирэх ба сургалтын төлбөр 3.000.000 төгрөгийг Хаан банк ШУТИС ТДС 5031748624 дансанд хүүхдийн овог нэрээр шилжүүлнэ.

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ:   2015 оны 8 сарын 27, 28-нд 10:00 цагаас
1.    Бичгийн шалгалт (90 минут)
-      Математик
-      Физик
-      Эссэ (60 минут)
2.    Ярилцлагын шалгалт (5 минут)
-      Чөлөөтэй ярилцах (өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг байх)
 
БҮРТГЭХ ГАЗАР:   ШУТИС-ийн IV байр, хойд хаалга
ЛАВЛАХ УТАС:    91188253, 99906803, 99867411