Монголын Коосэн технологийн коллежуудын дунд уламжлал болгон зохиогддог “КООСЭН CAD 2026” олимпиадыг 2026.04.11-ний өдөр ШУТИС-ийн харьяа Технологийн коллеж амжиллтай зохион байгууллаа.
Уг олимпиадад ШУТИС-ийн харьяа Технологийн коллеж, Шинэ Монгол технологийн коллеж, Монгол Коосэн технологийн коллежийн нийт 29 оюутан ГАНЦААРЧИЛСАН болон БАГИЙН гэсэн 2 төрлөөр өрсөлдлөө.
ШУТИС-ийн харьяа Технологийн коллежоос ГАНЦААРЧИЛСАН төрөлд Механик инженерчлэл хөтөлбөрийн 5-р ангийн оюутан Ч.БИЛГҮҮН гуравдугаар байрт, БАГИЙН төрөлд Механик инженерчлэл хөтөлбөрийн 5-р ангийн оюутан Н.ХЭРЛЭН, Б.ХОСБАЯР, Ч.БИЛГҮҮН нарын ШУТИС-КООСЭН I баг ТЭРГҮҮН байранд тус тус шалгарав.
Багийн амжилтын нийлбэр дүнгээр ШУТИС-ийн харьяа Технологийн коллеж ТЭРГҮҮН байранд шалгарч шилжин явах алтан цомын эзэд болов.
Олимпиадад сургууль хамт олноо манлайлан амжилттай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.







