МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ, ПРОГРАММЧЛАЛЫН ОЛИМПИАДЫН I ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр суралцагчдын мэдээлэл зүй, программчлалын мэдлэг, ур чадвар, алгоритмын сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор сургуулийн олимпиадын I шатыг зохион байгууллаа.

Тус олимпиадад I–IV курсийн нийт 36 оюутан оролцсоноос I курсийн оюутнууд дунд ангийн төрөлд, II–III курсийн оюутнууд ахлах ангийн төрөлд, IV курсийн оюутнууд оюутны төрөлд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Үүнээс дараах оюутнууд байр эзэллээ.

Оюутны төрөл

I байр — Г.Хосбаяр, 4-4 анги
II байр — Б.Тэмүүлэн, 4-4 анги
III байр — Б.Өнөболд, 4-4 анги

Ахлах ангийн төрөл

I байр — Э.Батбилэг, 3-4 анги
II байр — Г.Амарбат, 3-4 анги
III байр — Б.Чинбаяр, 2-4 анги

Байр эзэлсэн оюутнууд дараагийн шат болох Улсын мэдээлэл зүйн олимпиадын II шатанд сургуулиа төлөөлөн оролцоно.

Олимпиадад идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, дараагийн шатанд сургуулиа төлөөлөн оролцох шилдэг оролцогчдодоо өндөр амжилт хүсье!