Хиймэл оюуны технологид суурилсан "DCON-2022" StartUp тэмцээнд оролцож байгаа суралчиддаа амжилттай оролцлоо.

ШУТИС-Коосэн Технологийн коллежийн механик инженерийн багш Ж. Цанжидхүүгээр удирдуулсан Цахилгааны 2-р дамжааны суралцагчид Э.Цэлмэг, Ц.Ананд, Б.Билгүүн, С.Сүлдхүү, П.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй "D-LINE" баг Япон улсын KDDI Корпораци болон ЖАЙКА Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагаас хамтран энэ жил анх удаагаа зохион явуулсан “Deep Learning Competition Mongolia 2022” хөтөлбөрт "Чацарганы талбай хамгаалалтын төхөөрөмж" бүтээлээрээ амжилттай оролцож гуравдугаар байр, мөнгөн шагналын эзэд боллоо.

     Уг хөтөлбөрийн хоёрдугаар шатанд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Коллеж, Монгол Коосэн Технологийн Коллеж, Tomujin Academy нарын 13 баг ширүүн өрсөлдсөн юм.

           Тус сургуулийн D-LINE багийн хувьд Япон Улсын Үндэсний Технологийн Коосэн Коллежуудын дунд гурав дахь удаагаа зохиогдож буй DCON 2022 тэмцээний хоёр дугаар шатанд тэнцэж байсан амжилттай баг билээ.

         Өнөөдрийг хүртэл шантралгүйгээр өдөр бүрийг шинэ сорилттойгоор өнгөрүүлж байсан Ж.Цанжидхүү багш, D-LINE багийн гишүүд, нартаа цаашдын тэмцээн уралдаан, шинэ бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

                   Мөн хүүхдүүдээ дэмжиж байсан эцэг эх, асран хамгаалагчид, найз нөхөд, багш нартаа талархсанаа илэрхийлье.

本校のチームD-LINEは日本の高専の先生たちをはじめ、たくさんの方々に支えて頂きまして、3位を受賞することができました。誠にありがとうございました。