2021-2022 оны хичээлийн жилийн элсэлттэй холбоотой зар хүргүүлж байна.
ШУТИС-Коосэн Технологийн коллежийн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын элсэлт 08 дугаар сарын 31 хүртэл үргэлжилж байна. Элсэлтийг http://kosentc.edu.mn/mn хаягаар элсэлтийн бүртгэл гэж бүртгүүлнэ. Нэмэлт элсэлтийн шалгалт 08 дугаар сарын 25-нд авахаар төлөвлөж байна.
Шалгалтад оролцох суралцагчдад шалгалт өгөх мэдээллийг бүртгэлд оруулсан имэйл хаягаар илгээх болно. Та имэйл хаягаа шалгана уу.
25-наас хойш бүртгүүлсэн суралцагчдын элсэлтийн шалгалтыг бүртгэлийн явцтай уялдуулан шалгалтын комисс товыг товлоно. Хаврын шалгалтад тэнцсэн суралцагчид бүртгэлийг ШУТИС-ийн 8 дугаар байр 302 тоотод бүртгүүлнэ.
Дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
1. Сурагчийн хувийн хэрэг
2. Суурь боловсролын гэрчилгээ
3. Төлбөр төлсөн бичиг
4. Цээж зураг 3х4 4 ширхэг
5. Төрсний гэрчилгээний хуулбар
6. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
7. Эцэг эхийн асран хамгаалагчийн хамт ирэх
8. Элсэгчийн анкет бөглөх
Та бүхэн дараах мэдээллийг хүргэж байна.