Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлэн бүртгүүлнэ. Үүнд:
1. Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл;
2. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
3. Хувь хүний намтар;
4. Боловсрол, мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5. Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа;
6. Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа (УБ хотын харьяалалтай байх);
7. Бүтээлийн жагсаалт;
8. Гадаад хэлний мэдлэг болон бусад чадварыг эзэмшсэнийг батлах үнэмлэх, сертификатын хуулбар.
ШУТИС-КООСЭН ТК-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Тухайн зарлагдсан мэргэжлээр бакалавр, магистрын боловсролын зэрэг эзэмшсэн байх;
2. Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 2.8-аас, магистрын зэрэгт 3.0-аас доошгүй үнэлгээтэй байх;
3. Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх.
4. Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
• Сонгон шалгаруулалтад оролцогчийн баримт бичгийг ШУТИС-Коосэн технологийн коллежийн 402 тоот өрөөнд өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
• Хүлээн авах хугацаа: 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цаг хүртэл.
• Холбоо барих дугаар: 99093566, 77110097 (Ажлын цагаар)
• Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ШУТИС-ийн 8-р байр, 402 тоот