Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд оюутан залуусын шинэ санаа, технологийн шийдлийг шалгаруулж гарааны компани болгон хөгжүүлэх зорилготой “MUST Start-Up” уралдааныг Технологи дамжуулах төвөөс санаачлан Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран зохион байгуулж байна.
"MUST Start-UP" оюутны гарааны бизнесийн уралдаан -д 41 баг шинэ санаа, технологи танилцуулж оролцсоноос 13 баг шалгарч энтрепренершип хөтөлбөрт хамрагдан сүүлийн шатанд (Demo day)-д оролцоход бэлэн болоод байна.
“MUST Start-Up” уралдаан гарааны бизнесийн олон улсад зохион байгуулагддаг аргачлалаар дараах үе шаттай явагдаж байна.
Эхний шатны шалгаруулалт (шигшилт) – 5 сарын 6
Энтрепренершип хөтөлбөр (Mentor day) - 5 сарын 8-15
Сүүлийн шатны шалгаруулалт (Pitch day) - 5 сарын 20
Эхний шатанд нийт 41 баг шинэ санаа, технологи танилцуулж оролцсоноос 13 баг шалгарч энтрепренершип хөтөлбөрт хамрагдан сүүлийн шатанд (Pitch day)-д оролцоход бэлэн болоод байна. Сүүлийн шатны шалгаруулалт нээлттэйгээр явагдах ба гарааны компанийн экосистемийг Монгол улсад хөгжүүлж яваа туршлагатай шүүгчийн өмнө багууд шинэ санаагаа танилцуулах болно.
ШУТИС-Коосэн Технологийн коллежоос механикийн инженерийн 5 дугаар курсийн оюутан Б.Ууганбаяр, Г.Шагжаа, М.Батхишиг нар сүүлийн шалгаруулалтад тэнцэж "EASY DIVICE" нэртэйгээр оролцож байна.
Та бүхэндээ амжилт хүсье.