"МОНГОЛ ИНЖЕНЕР" нэгдсэн арга хэмжээ инженер техникийн ажилчид болон оюутны дунд CAD/CAE/CAM, Техникийн механикийн улсын олимпиад гэсэн төрлүүдээр уламжлал болон зохиогдож ирсэн. Энэ жилийн "МОНГОЛ ИНЖЕНЕР 2024" нэдсэн арга хэмжээний Техникийн механикийн багийн олимпиадад манай сургуулийн баг хамт олон 1-р байрыг эзэллээ.Тус тэмцээнд давхардсан тоогоор 30-аад байгууллагын 120 гаруй инженер, 10 гаруй их дээд сургуулийн 100 орчим оюутан залуус оролцсоноос манай сургуулийн 4,5-р курсын оюутнууд маш амжилттай оролцлоо.Мөн техникийн механикийн улсын олимдиадын "ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШ"-р манай сургуулийн механик инженерийн багш Б. Баярсайхан шалгарлаа.CAD-ийн гацаарчилсан төрөл болон техникийн механикийн ганцаарчилсан төрөлд оролцсон оюутнууддаа баяр хүргэе. Оюутнуудаа удирдан чиглүүлж ажилласан эрдэмтэн багш нартаа баярлалаа.