Оюутны зөвлөл, эцэг, эхийн зөвлөл хамтран "Урлагийн бага наадам" зохион байгууллаа.

ШУТИС-Коосэн Технологийн коллежийн урлагийн бага наадмыг Оюутны зөвлөл, эцэг эхийн зөвлөл хамтран амжилттай зохион байгууллаа. Урлагийн наадмын нэгдүгээр байр 1-1 дүгээр анги, хоёрдугаар байр 2-2 дугаар анги, шилдэг гоцлол бүжиг 4 дүгээр курсийн Тэлмэн, Төгсбилэг нар, шилдэг гоцлол дуу 1-2 дугаар анги Төрмөнх, шилдэг хамтлаг дуу 2-1 дүгээр анги, шилдэг хамтлаг бүжиг 1-1 дүгээр анги, шилдэг жүжигчилсэн тоглолт 4 дүгээр курс, шилдэг шүлэг 1-3 дугаар анги Анхбаяр нар тус тус шалгарлаа. Урлагийн бага наадамдаа оролцсон нийт хүүхдүүд, хөгжөөн дэмжигчдэдээ баяр хүргэе.