2022 оны 04 сарын 9-ний өдөр манай сургуулийн "Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурал 2022" амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлын хоёрдугаар шатанд нийт 9 бүтээл шалгарснаас "Галерейн барилгын төлөвлөлт түүний судалгаа" бүтээлээр Барилгын 5-р ангийн суралцагч Б.АРИУНЗАЯА ТЭРГҮҮН байр, "Офиссын барилгын цахилгаан автоматжуулалт" бүтээлээр Цахилгааны 5-р ангийн суралцагч Т. ТӨГӨЛДӨР ДЭД байр, "Чацарганы талбайн хяналт, хамгаалалтын төхөөрөмж" бүтээлээр Цахилгааны 2-р ангийн суралцагч Б. БИЛГҮҮН ГУТГААР байрыг тус, тус эзэлж "ШУТИС-ИЙН СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ, КРЕДИТИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ"-ын болзлыг биелүүллээ.
Энэхүү хуралд оролцсон бүх суралцагчдадаа баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье! Мөн бага хурлын ерөнхий шүүгчээр ажиллан, суралцагчдаа өөрийн арвин мэдлэгээрээ харамгүй усалсан Барилгын мэргэжлийн багш С. Лхагвабаатар танд талархсанаа илэрхийлье!