Япон улсын тэтгэлэгт хөтөлбөр

MEXT буюу Япон Улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн яамнаас олгодог Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг (MEXT Scholarship) нь гадаадын оюутнуудыг Япон Улсад суралцах, судалгаа хийхэд дэмждэг хамгийн нэр хүндтэй тэтгэлгүүдийн нэг юм.
Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд Японы National Institute of Technology (KOSEN) буюу Коосэн технологийн коллежийн 1-р курсээс элсэн суралцах боломжтой.
Тэтгэлгийн үндсэн төрлүүд
1. Судлаач оюутны тэтгэлэг (Research Student)
•    Магистр, доктор болон судалгааны түвшинд суралцах 
•    Ихэвчлэн их сургуулийн багш, судлаачид, төгсөх курсийн оюутнууд өргөдөл гаргадаг 
2. Бакалаврын тэтгэлэг (Undergraduate Student)
•    Японы их сургуульд бакалаврын түвшинд суралцах 
•    5–7 жилийн хугацаатай (япон хэлний бэлтгэл хөтөлбөртэй) 
3. Техникийн коллеж / Коосэн (College of Technology / KOSEN)
•    Инженер, технологийн чиглэлээр суралцах 
•    Ахлах сургууль төгсөгчид өргөдөл гаргах боломжтой 
4. Мэргэжлийн сургалтын коллеж (Specialized Training College)
•    Практик ур чадварын чиглэлээр суралцах 
5. Багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр (Teacher Training)
•    Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан

MUST-KOSEN College of Technology-ийн хамрагдах боломжтой хөтөлбөр
Технологийн коллеж / Коосэн (College of Technology / KOSEN)
•    Инженер, технологийн чиглэлээр суралцах хөтөлбөр

Тэтгэлэгт юу багтдаг вэ?
•    Сургалтын төлбөр бүрэн хөнгөлөгдөнө 
•    Сар бүрийн тэтгэлэг олгоно 
•    Япон руу явах болон буцах онгоцны тийз 
•    Зарим тохиолдолд япон хэлний бэлтгэл сургалт

Өргөдөл гаргах арга
Хамтын ажиллагаатай Японы Технологийн коллеж / Коосэн (College of Technology / KOSEN)
•    MUST-KOSEN College of Technology-оор дамжуулан өргөдөл гаргана 
•    Бичиг баримтын шалгаруулалт → ярилцлага → Япон талын сонгон шалгаруулалт гэсэн үе шаттай

Ерөнхий шаардлага
•    Монгол Улсын иргэн байх 
•    Сурлагын сайн үзүүлэлттэй байх 
•    Япон хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалт
•    Япон хэлний түвшин N3 ба түүнээс дээш байх 
•    Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх 
•    Ярилцлагын шалгалтыг япон хэлээр өгнө 
•    Хичээлийн хоцрогдол, таслалтгүй байх 
•    Ёс зүй, хандлага сайтай байх

Хэзээ зарлагддаг вэ?
Ихэнхдээ:
•    9-р сар: Зарлал гарна 
•    9–10-р сар: Материал хүлээн авна 
•    10-р сар: Ярилцлагын шалгалт авна 
•    Дараа жилийн 4-р сар: Япон Улсад суралцахаар явна

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт манай сургуулийн 2023 оны Цахилгааны инженерчлэлийн 4-р курсийн оюутан Э.Цэлмэг, 2024 оны Барилгын инженерчлэлийн 4-р курсийн оюутан О.Гүнсэн нар тус тус тэнцэн, Япон Улсын Чиба мужид байрлах Kisarazu National College of Technology-д суралцаж байна.  

Холбоотой цэсүүд