Монгол улсад 2000-аад оны эхэн үеэс эхэлсэн ашигт малтмалд тулгуурласан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг үргэлжлүүлэн, цаашид тогтвортой хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар болох 1-р аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар голлосон 3-р аж үйлдвэрлэлээс хэт хамааралтай эдийн засгийн тогтолцоог халж, дотоод дэд бүтэц зэргээс бүрдсэн нийгмийн өмчийг бүрдүүлж, бүтээх ухаанд тулгуурласан технологийг гол цөмөө болгосон үйлдвэрлэл (Manufacturing) болох 2-р аж үйлдвэрлэлийн салбарыг өндөр түвшинд хөгжүүлэх явдал юм. Үүний тулд Бүтээлч сэтгэлгээтэй практик инженерүүдийг (Creative and Practical Engineer) бэлтгэн сургах шаардлага тулгамдсан асуудал болж байна .
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээд, япон болон бусад өндөр хөгжилтэй гадаад орнуудад сургууль төгсөгчид болон эдийн засгийн салбаруудаас гаргасан “Монгол иргэдээс бүрдсэн, монгол иргэдэд зориулсан Монгол сургууль” байгуулах идэвх санаачлагын дагуу, манай сургууль 2014 оны 9 сард нээгдсэн бөгөөд Япон загварын Коосэн (өндөр мэргэжлийн) системд тулгуурлан Монголд байгуулагдсан 3 сургуулийн нэг юм. Зам, барилга, Цахилгаан электрөник, Механикийн инженер гэсэн 3 чиглэлийн ангитайгаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт ШУТИС-ийн 8 дугаар байранд үйл ажиллагаагаа явуулж байна.