КООСЭН-БАРИЛГЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ
  • Хөтөлбөрийн индекс – 073202
  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо: 2014
  • Дэд бакалавр
  • Цуглуулах кредит: 170
  • Суралцах хугацаа: 5 жил

Барилгын инженер мэргэжлээр суралцсанаар барилгын материал түүний шинж чанар, үйлдвэрлэх аргыг судалж түүнийг зөв ашиглах, барилгын бүтцийн талаар онолын мэдлэгтэй болж түүнийгээ практикт ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэх дадлыг эзэмшихээс гадна инженер, технологийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг зөв сонгож ажиллуулах ур чадвартай болно.

“Уран барилгачин“ болохыг хүсвэл...

Хүн төрөлхтний хамгийн ууган мэргэжил бол “барилгачин” юм. Иймээс ч “Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачин бүтээсэн“ гэдэг эртний алдартай зүйрлэл байдаг. Ухамсарт хүн буй болсон  цагаас өдий  хүртэл хүн бүх л барьж босгосон зүйлийг барилга  байгууламж гэж нэрлэдэг. Эдгээр гайхамшгийг бүтээн босгоход эхлээд хүмүүн уураг тархиндаа урлаж, дүрсэлдэг бөгөөд үүний дараа энэхүү санаагаа зураг төслөөр зурж харуулдаг. Үүнийг бид барилга байгууламжийн зураг төсөл гэж нэрлэдэг. Энэхүү уураг тархиныха хүчээр хийсэн ажлаа барилгыг “урлаж“ байна гэж ярьдаг. Энэ урлагийг бодитоор бүтээн байгуулах ажлыг хүн олж авсан мэдлэг, дадал, тушлагаараа хийдэг юм. Ийм оюунлаг, бүтээлч ажлыг “уран барилгачин” нь хийж гүйцэтгэдэг. Энэ эртний мэргэжил “уран барилгачин” –ыг орчин үед барилгын инженер, барилгын архитекторын мэргэжлийг эзэмшсэн  хүн  өвлөж авчээ. Иймээс барилгын инженер, архитекторууд барилга байгууламжийг бүтээн босгохын тулд тэднээс арвин их ур дүй, авьяас, барьж босгох ажлын дадал, туршлага, гүнзгий онолын мэдлэг, орчин цагийн шинжлэх ухаан, технологийн мэдлэг эзэмшсэн өндөр боловсрол, ёс суртахуунтай байхыг шаарддаг юм. Ийм өндөр шаардлагыг хангах мэргэжил эзэмших хүнд энэ түвшинд хүрэхэд олон шат, дамжлагаар сурч боловсрох боломжууд байдаг. Эдгээр арга замуудын нэг бол дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа олон арван жилийн туршлага хуримтлуулсан “Коосэн” загварын технологийн боловсрол олгох сургалт юм. Тэр дундаа барилгын  инженер,  уран   барилгачин /архитектор/ мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүдийн хувьд “Коосэн”    технологийн   боловсролоор дамжин мэргэжих нь маш их ач холбогдолтой бөгөөд жинхэнэ урлан бүтээдэг хүмүүс болж хөгжих хамгийн аятай боломж юм. Энэ сургалтаар барилгын тусгай мэргэжил эзэмшихээс гадна цаашид боловсролын зэргээ дээшлүүлэх боломжтой. Бакалавр, магистр, докторын зэрэгт шатлан суралцах суурь мэдлэг, чадварыг олгодог сайн талтай юм. Энэ сургалтаар барилгын инженер, архитектор болсон мэргэжилтнүүд манай орны болон бусад орны ч хөдөлмөрийн зах зээл дээр маш их эрэлт хэрэгцээтэй байдгийг олон улсын туршлага харуулж байна.

Иймд дунд сургуульд суралцагч та бүхнээс “Уран барилгачин” болохыг хүсвэл ШУТИС-ийн “Коосэн” ТК-д  элсэн суралцаж ирээдүйгээ өөдрөгөөр бүтээхийг урьж байна.

Иргэнийн ба үйлвэрлэлийн барилга байгууламж барих, зураг төсөл боловсруулах, бүтээцийн тооцоо хийх, хот төлөвлөлт, зохион байгуулалт, зургийн болон хэрэглээний программын мэдлэгтэй инженер бэлтгэнэ.

Дараах ажлын байранд ажиллана

  • Барилгын инженер
  • Талбайн инженер
  • Зургийн инженер

Манай төгсөгчид дараах Япон, Монгол компаниудад ажиллаж байна.

  • KAGOA мужид purugo gumi
  • Nagayo хот nexsil компани
  • Токио хотод Нихон Соогей компани
  • Хүннү 2222
  • Билэгт гүнж ХХК
  • Эрдэнэтэд Төгс ХХК
  • Вүүдэн артиклэс ХХК
  • Билэгт гүнж ХХК гэх мэт
Холбоотой цэсүүд