2021-2022 оны намрын нэмэлт элсэлт

2021-2022 оны хичээлийн жилийн элсэлттэй холбоотой зар хүргүүлж байна.

ШУТИС-Коосэн Технологийн коллежийн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын элсэлт 08 дугаар сарын 31 хүртэл үргэлжилж байна. Элсэлтийг http://kosentc.edu.mn/mn хаягаар элсэлтийн бүртгэл гэж бүртгүүлнэ. Нэмэлт элсэлтийн шалгалт 08 дугаар сарын 25-нд авахаар төлөвлөж байна.

Шалгалтад оролцох суралцагчдад шалгалт өгөх мэдээллийг бүртгэлд оруулсан имэйл хаягаар илгээх болно. Та имэйл хаягаа шалгана уу.

25-наас хойш бүртгүүлсэн суралцагчдын элсэлтийн шалгалтыг бүртгэлийн явцтай уялдуулан шалгалтын комисс товыг товлоно. Хаврын шалгалтад тэнцсэн суралцагчид бүртгэлийг ШУТИС-ийн 8 дугаар байр 302 тоотод бүртгүүлнэ.

Дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ.

Үүнд:

1. Сурагчийн хувийн хэрэг

2. Суурь боловсролын гэрчилгээ

3. Төлбөр төлсөн бичиг

4. Цээж зураг 3х4 4 ширхэг

5. Төрсний гэрчилгээний хуулбар

6. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар

7. Эцэг эхийн асран хамгаалагчийн хамт ирэх

8. Элсэгчийн анкет бөглөх

Та бүхэн дараах мэдээллийг хүргэж байна.