Цахимаар "Үйлдвэрлэлийн дадлага, ажилд орох тухай мэдээлэл олгох семинар" уулзалт зохион байгууллаа.

 

Монголын 3 коосэн сургуулийн оюутнуудад зориулсан "Үйлдвэрлэлийн дадлага, ажилд орох тухай мэдээлэл олгох семинар" болов. Жил болгон уламжлал болсон уг семнарыг нь энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар зохион байгууллаа. Семинарыг "Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг, Токио хотын Шинагава дүүрэг хамтран зохион байгуулж Японы Үндэсний Технологийн Хүрээлэн болон Монгол дахь 3 коосэн сургуулийн захирал, оюутнууд оролцов. Мөн төгсөгчдийн төлөөлөлд манай сургуулийг 2019 онд төгссөн Н. Мөнгөн-Очир, Ц.Уранзэв нар оролцож Япон улсад ажиллаж амьдарч байгаа талаараа танилцуулахаас гадна Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийх, ажилд хэрхэн орох талаар холбогдох байгууллагын хүмүүс ярьсан нь оюутнуудын хувьд үр дүнтэй, сонирхолтой болж өнгөрлөө.