Япон хэлний жишиг шалгалт

Японы Коосэн Агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 16-нд ШУТИС Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн сургуулийн оюутнуудын дунд япон хэлний түвшин тогтоох жишиг шалгалтыг дээрх сургуулиудын япон хэлний багш нартай хамтарч зохион явуулав.

Цаашид уг жишиг шалгалтыг Kоосэн сургуулийн оюутнуудын япон хэлний түвшнийг дээшлүүлж сургуулиа төгссөний дараа Японы сургуулиудад дэвшин суралцах, Японы компани, аж ахуйн нэгжид ажиллахад шаардлагатай хэлний зохих чадвар бүхий төгсөгч бэлтгэх зорилгоор жилд дөрвөн удаа тогтмол явуулахаар төлөвлөж байна.

Эхний удаад япон хэлний N3, N4, N5 түвшний шалгалт явуулж 63 оюутан оролцлоо.  Үүнээс N3 түвшинд 19 оюутнаас 4 оюутан, N4 түвшинд 43 оюутнаас 16 оюутан тэнцэв. Шалгалтад тэнцсэн оюутнуудад Коосэн Агентлагийн Төлөөлөгчийн газрын даргын гарын үсэг бүхий батламж гардуулж байх юм.