Япон улсааас Монгол дах 3 Коосэний оюутнуудад зайн сургалт лекц явагдлаа.

Япон улсааас Монгол дах 3 Коосэний оюутнуудад зайн сургалт лекц явагдлаа.

Монголын 3 Коосэн Технологийн коллежд зориулан зайн лекц, сургалтыг 2019 оны 11 сарын 11-ний өдөр Япон улсын “Direct Force” захиралуудын нэгдэл амжилттай зохион байгууллаа. Энэ удаагын лекц “Байгалийн баялагийг тойрсон асуудлууд” сэдэвтэй байсан бөгөөд байгалийн баялагтай орон болон баялагийг хөгжүүлэгч орны ялгаа, байгалийн баялагийн сайн муу талууд зэргээр дэлгэрэнгүй мэдээллийг оюутнуудад олгосон. 100 гаруй оюутан оролцсон энэхүү лекцэнд туслалцаа үзүүлсэн Монгол дахь Коосэнгийн төлөөлөгчийн газар болон лекцийг тавьсан багш н.Эндо-д гүнээ талархсанаа илэрхийлье. “ШУТИС-КООСЭН” Технологийн коллежээс 30 гаруй оюутан амжилттай оролцлоо.

       

      

“Шинэ Монгол Мабүчи сан” тэтгэлэг гардуулах ёслол боллоо.

Шинэ Монгол-Мабүчи сан нь 2019 оноос эхлэн 3 коосэнгоос нийт 10 хүүхдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон бөгөөд тэтгэлэг гардуулах ёслол  11 сарын 23-ны өдөр Шинэ Монгол Технологийн Коллеж-д  болж өнгөрлөө. Уг тэтгэлэгт манай сургуулиас 3 оюутан тэнцэж сургалтын төлбөрийн тэтгэлэгээ гардан авлаа. Тэтгэлэг авсан 3 оюутандаа баяр хүргэхийн сацуу Шинэ Монгол Мабүчи сангийн нийт хамт олонд талархсанаа илэрхийлье.

      

Шинагава дүүргийн үйлдвэрийн дадлага болон ажлын байр танилцуулах семинар боллоо.

Япон улсын Шинагава дүүрэгт байрлах компаниуд дахь үйлдвэрийн дадлагын семинар 11 сарын 23-ны өдөр Шинэ Монгол Технологийн Коллеж-д  болж өнгөрлөө. Энэ удаагын семинарт нийт 12 компани оролцсон билээ. Семинарын 1-р хэсэгт 2018 оны зун Шинагава дүүргийн үйлдвэрүүдэд дадлага хийсэн оюутнууд тайлангаа тавьсан ба өөрсдийн дадлага хийсэн компанидаа  ажилд орох ярилцлагыг мөн өгсөн. Семинарын 2-р хэсэгт 2020 оны 1, 2 сард болох үйлдвэрийн дадлагын танилцуулга болон ярилцлагыг зохион байгууллаа.