ШУТИС-КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

        ШУТИС-КООСЭН технологийн коллежийн 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр курсэд 3 мэргэжлээр 53 сурагч, 2 дугаар курсэд 10 сурагч, 3 дугаар курсэд 3 сурагч нийт 66 сурагч Коосэн технологийн коллежийн эгнээнд элсэн орлоо.

 

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д. Гэрэлт-Од, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токүжи, Боловсрол, нийгмийн хамгаалал хариуцсан суурин төлөөлөгч Фижита Эри, хөтөлбөрийн ажилтан М.Эрдэнэцэцэг, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Н.Ганбилэг, Токио Коосэнгийн хүндэт профессор Сато багш, төлөөлөгчийн газрын менежер Д.Мөнхсайхан, Монгол Коосэн сургуулийн захирал М.Сэргэлэн, гадаад харилцааны зөвлөх Нишияма Харүхико багш нар хүрэлцэн ирлээ.