"Боловсрол шинэчлэл - 2019" үзэсгэлэнд ШУТИС КООСЭНД СУРГУУЛЬ оролцож байна

“Боловсролын шинэчлэл 2019“  үзэсгэлэн яармагт ажилласан Багийн тайлан.

 “Боловсролын шинэчлэл “  үзэсгэлэн яармагт ШУТИС - КООСЭН сургуулийн сургалтын алба болон багш нарын оролцоотойгоор 4 хоногийн турш амжилттай оролцлоо. Үзэсгэлэн яармагт зориулан КООСЭН тогтолцооны үндсэн сурах бичгүүд монгол хэлээр хөрвүүлэн гаргасныг  , мөн оюутан суралцагчдын бүтээсэн РОБОКОН болон бүтээлүүдийг дэлгэн үзүүлэв.  Тус ажиллагаанд ирсэн суралцагчид болон , эцэг эхчүүдэд КООСЭН сургуулийн онцлог, тус сургуульд элсэн орсноор ямар давуу тал байгааг сурталчилснаас гадна сургуулийн танилцуулга болон суртачилгааны материалын 80 хувийг тараасан болно. 

Элсэх нөхцөл : 2019 онд Ерөнхий боловсролын 9-р ангийг 80% -иас дээш оноотой төгсөж байгаа ба инженер болох хүсэлтэй байх.

ШУТИС-КООСЭН технологийн коллежийн онцлог нь 5 н жил суралцуулж, 20 настай инженерүүдийг бэлтгэн гаргах юм.

  • Зам барилгын инженер
  • Цахилгаан электроникийн инженер
  • Механикийн инженер ангиуддаа 9-р анги төгсөгчдийг элсүүлнэ.