" Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин" семинар

2019 оны 3сарын 15-ны өдөр Монгол-Японы төв дээр “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар зохион байгуулагдлаа.

Энэхүү семинарыг Монгол-Японы төв, ЖАЙКА,  Японы үндэсний хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Инженер технологийн дээд боловсрол төсөл”, Монгол дахь 3 Коосэн хамтран зохион байгуулсан ба тус семинар дээр  Монгол улсад хэрэгжиж байгаа “1000 инженер” төсөл болон Коосэн япон загварын инженерийн боловсролын тогтолцооны талаар дэлгэрэнгүй илтгэлүүд тавигдлаа.

Инженерийн боловсролыг дэмжих энэхүү төслийн хүрээнд Япон болон Монгол улсад механик, барилга, цахилгаан, биохими гэсэн мэргэжлүүдээр 5 жил суралцсан нийт 150 гаруй оюутан ажлын талбарт гархад бэлэн болоод байгаа билээ.   

Тус арга хэмжээнд 30 гаруй компаний төлөөлөл оролцсон ба  ШУТИС Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн  өөрсдийн сургуулиа танилцуулж, ажлын талбарт гарч байгаа шинэ боловсон хүчнээ  аж ахуй нэгжүүдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа.