"ШУТИС-КООСЭН" Технологийн коллежийн диплом гардуулах ёслол амжилттай боллоо.боллоо.

 "ШУТИС-КООСЭН" Технологийн коллежийн 2 дахь удаагийн төгсөлтийг 2020 оны 6-р сарын 11-нд зохион байгуулав. 2019-2020 оны хичээлийн жилд Барилгын ижненер, Цахилгааны инженер, Механикийн инженерийн 3 мэргэжлээр 22 оюутан төгслөө. Төгсөгчдийн амжилтаас дурдвал тус коллежийн төгсөгчдөөс сурлагаараа тэргүүлсэн Цахилгааны инженер хөтөлбөрийн төгсөгч Энхтүвшиний Төгөлдөр "Шилдэг төгсөгч" шалгарлаа.

Нийт төгсөгчид ШУТИС-ийн бусад мэргэжлийн ангид дэвшин суралцах боломж олгож буйн зэрэгцээ дотоодын болон Японы компаниудад мэргэжлээрээ ажиллах батламжаа хүлээн авсан оюутнууд цөөнгүй байна. Механикийн ангийн төгсөгч Н. Саянжамц нь Японы ГҮНМА КООСЭН сургуульд Японы засгийн газрын тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах болсон юм. Барилгын ангийн төгсөгч О. Тэмүүнбаяр нь Японы Токио хотын Шинагава дүүргийн НИХОНСООГЭЙ ХХК-д үндсэн ажилтнаар ажиллах ажлын шалгаруулалтад тэнцэж, сургуулийн төгсөлтийн ёслолын өдрөө тус НИХОНСООГЭЙ ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий батламжаа албан ёсоор гардан авлаа. О. Тэмүүнбаяр нь НИХОНСООГЭЙ ХХК-д 2019 оны 7-р сард сар гаруйн хугацаанд явагдсан үйлдвэрлэлийн дадлагад хамрагдаж байсан юм. НИХОНСООГЭЙ ХХК-д ШУТИС-КООСЭН Технологийн Коллежийн анхны төгсөгч Д. Халка мөн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа компани юм. Мөн Барилгын ангийн төгсөгч Б. Төгөлдөр нь Хоккайдоо мужийн ИКЭДА КООГЁО ХХК-д үндсэн ажилтнаар ажиллах урьдчилсан батламжаа аваад байна. Түүнчлэн Цахилгааны ангийн төгсөгч Э. Төгөлдөр нь Японы иргэний агаарын тээврийн гол компани JAL (Japan Airlines), АNА-д (All Nippon Airways) үндсэн ажилтнаар ажиллах ажлын удаа дараагийн шалгаруулалтад амжилттай оролцож байгаа ба албан ёсны хариу удахгүй гарах юм. Э. Төгөлдөр нь 2019 оны 7-р сард явагдсан JAL, ANA дахь үйлдвэрлэлийн дадлагад идэвхтэй оролцсон оюутны нэг юм.

Төгсөгчид дөө эрүүл энх, сурлага, хөдөлмөр, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.