“ABU ROBOCON-2019” ҮНДЭСНИЙ РОБОТЫН ТЭМЦЭЭНД ШУТИС-КООСЭН” ТК-ИЙН “ГАНРОБОТ” БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ABU ROBOCON-2019 ҮНДЭСНИЙ РОБОТЫН ТЭМЦЭЭНД ШУТИС-КООСЭН” ТК-ИЙН

“ГАНРОБОТ” БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

ABU Robocon-2019 тэмцээн нь 3 үе шаттай зохион байгуулагдав. 1-р шат нь 2018 оны 12-р сарын 15-нд, 2-р шат 2019 оны 02 сарын 23-нд тус тус зохион байгуулагдсан. 2-р сарын тэмцээнд 21 баг оролцож, онооны жагсаалтаар эхний 16 багийг шалгаруулан, үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон юм. /Жагсаалтыг хавсаргав/   Уг 2-р шатны тэмцээний эхний 4 баг нь 2019 оны 04 сарын 25-ны үндэсний тэмцээнд хэсэг ахлан оролцох эрхтэй болсон юм. Хэсэг ахлах багийн нэгээр ШУТИС-Коосэн технологийн коллежийн Б.Болдмаа багшийн удирдсанГАНРОБОТбаг 4-р байранд шалгарч, хэсэг ахлан оролцох эрхээ авсан билээ. 2019 оны 4-р сарын 25-ны үндэсний аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийнГанроботбаг С хэсгийг ахлан оролцож, хэсгийн тоглолтонд 2 хожил, 1 хожигдож, шөвгийн найман багийн нэгээр шалгарав. Ингээд Шинэ монгол технологийн коллежийнNew Roboбагийг хожсоноор шөвгийн дөрөвт шалгаран үлдэв. ABU-Robocon-2019 үндэсний тэмцээний "Шилдэг санаа" гаргасан багаар шалгарсан. ШУТИС-Коосэн Технологийн коллежийнГанроботбагийн гишүүн оюутнууддаа  цаашдын зохион бүтээх ажилд нь өндөр амжилт хүсье!