"КООСЭН" ДУНДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

"МОНГОЛ КООСЭН" Технологийн коллежоос жил бүр зохион явуулдаг "КООСЭН" дундын сагсан бөмбөгийн тэмцээн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "МОНГОЛ КООСЭН" Технологийн коллежийн биеийн тамирын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд "ШУТИС-КООСЭН" Технологийн коллежоос 1-3 дугаар курсийн эрэгтэй 1, 2 дугаар баг, 1-3 дугаар курсийн эмэгтэй 1 баг, 4-5 дугаар курсийн эрэгтэй 1 баг, эмэгтэй 1 баг оролцсон. 1-3 дугаар курсийн нэгдүгээр баг маань алтан медаль, 1-3 дугаар курсийн эмэгтэй баг хүрэл медаль, 4-5 дугаар курсийн эрэгтэй, эмэгтэй баг тус бүр хүрэл медал хүртэж багаараа хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний шилдэг эрэгтэй тамирчинаар нэгдүгээр багийн тамирчин Сүх-Очирын Анарболд шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт баг хамт олондоо ажилт хүсье.