ШУТИС-Коосэн технологийн коллежийн багш, ажилтнууд ШУТИС-ийн захиргааны ажилтнуудын спортын анхдугаар тэмцээнд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хамт олонтой нэг баг болж хамтран оролцлоо.

ШУТИС-ийн Хүний нөөцийн хэлтэс болон залуучуудаас зохион байгуулсан  ШУТИС-ийн захиргааны ажилтнуудын спортын анхдугаар тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 31 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд манай хамт олон  ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хамт олонтой нэг баг болж оролцсон. Манай баг ширээний теннис эрэгтэй хүрэл медаль, эмэгтэй мөнгөн медаль, сагсан бөмбөг хүрэл медаль, волейбол хүрэл медаль, бильярд хүрэл медаль авч багийн нийт оноогоор ШУТИС-ийн захиргааны ажилтнуудын 4 төрөлт анхдугаар тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо. Гар нийлж баг болж хамтран амжилттай оролцсон багт амжилт хүсье.